Режеп Эрдоган: Нетаньяху Гитлерээс өөрцгүй

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 28

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн Газын зурваст үйлдэж буй цэргийн гэмт хэрэг Адольф Гитлер тэргүүтэй нацистуудын үйлдэж байсан хэрцгий үйлдлээс ялгаагүй хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.

“Газын зурваст Израил цохилт өгч эхэлснээс хойш 80 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд хүн төрөлхтний бүхий л үнэт зүйлсийг буудан хороолоо. Өнөөдөр Нетаньяхугийн үйлдэж буй гэмт хэрэг нацист Германд 80 жилийн өмнө болж байсан явдлаас ямар ч ялгаа үгүй” гэж Эрдоган онцолсон байна. Тэрбээр Газын зурвас дахь эмгэнэлт явдлыг зогсоохын тулд өрнөд юу ч хийхгүй байна хэмээн шүүмжлээд Герман Гитлерийн хийсэн үйлдлийн төлөөсийг өнөөг хүртэл төлж байгаа учир чимээгүй сууж байна. Өрнөд Израилын өмнө өртэй. Харин Турк өргүй. АНУ Израилд боломжит бүхий тусламжийг үзүүлж байна. Энэ тусламжаар Израил Газын зурвасын энгийн иргэдийг хөнөөж байна хэмээн мэдэгджээ.

Үүний хариуд Нетаньяху “Курдүүдийн эсрэг хоморголон устгах ажиллагаа явуулж, өөрийнх нь дэглэмийг эсэргүүцсэний төлөө хоригдсон сэтгүүлчдийн тоогоор дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг Эрдоган биднийг сургах эрхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.13) 2023 оны 12 сарын 30

Израйль бол Бурханы сонгогдсон ард түмэн. Израйлийг хараасан нь хараагдаж ерөөгдсөн нь ерөөгддөг юм. Коммент сэтгэгдэл бичихдээ ч болгоомжтой бай. Ийм учраас дэлхий Израйлийг яаж ч чадахгүй ээ.

0  |  0
kurd(202.21.107.57) 2023 оны 12 сарын 28

kurduudiig estoi hydaj bgaa shd turkuud

0  |  0
ZOCHIN(101.189.22.137) 2023 оны 12 сарын 30

HAMAS ENE DAINIIG ANH EHLUULEHDEE YG YUG BODOJIISON YM BOLOO...MEDEEJ DELHII MEDEJ L BGAASHDEE ,GAZAR NUTGIIN MARGAANIIG HARIN HUMUUSIIG ALAH N LSHDEE....YG YU BODOJ TER GEMGUI HUMUUSIIG EHLEED ALSAN YM BO L OO ...

0  |  2
Top