Сангийн сайд Б.Жавхлан ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиеватай уулзлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 20

 

Сангийн сайд Б.Жавхлан ОУВС-гийн Тэргүүн Кристалина Георгиеватай уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөв байдал, өмнө жилүүдэд тус сангаас үзүүлж ирсэн тусламж, дэмжлэгийн  талаар санал солилцов.

Цаашлаад дэлхий дахинаа тулгамдаад буй нэн чухал асуудал болох уур амьсгалын өөрчлөлт болон Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хүргүүллээ. 

Хатагтай Кристалина Георгиева ОУВС-гийн зүгээс Монгол Улсад тусламж, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад ямагт таатай байхыг онцлон тэмдэглэсэн юм гэж Сангийн яамнаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top