ОЛОН ӨНГӨ | Алтан намар

2023 оны 09 сарын 26

Дэлхий ертөнц тэр чигтээ шар болчихсон мэт алтан намар иржээ. Саяхан л ирсэн мэт санагдах нүүдлийн шувууд буцаж нуур минь хоосорч, хээр тал минь эзгүйрчээ. Намар цаг айлчлан ирэхэд хүүхэд багачууд цөм эрдэм номын мөр хөөж сургууль хийгээд харь орныг бараадахүйд гэрийн хойморь эзгүйрэхэд Их зохиолч Д.Нацагдоржийн хэлсэн “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирнэ” гэх үг боддогдоно.

Намар цаг хөдөлмөрийн улирал. Хандлангаа хадаж, ургацаа хурааж, намар цагтай уралдан хөдөлмөрлөх тариаланчдын ажил ид буцалж байна. Ургацын талбай, алтан намар хоёр хүйн холбоотой мэт санагдана.

Ургацын талбайг үзвээс “Үг: Д.Цэдэв (Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн), Ая: Н.Жанцанноров (Монгол Улсын Төрийн хошой шагналт, Монгол Улсын Ардын жүжигчин), Дуучин: Б.Зангад  (Монгол Улсын Ардын жүжигчин, Оросын холбооны Буриад улсын Ардын жүжигчин), Удирдаач: Н.Бүтэнбаяр (Улсын Филармонийн симпони найрал хөгжмийн ерөнхий удирдаач, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн)” нарын бүтээл “Алтан намар” сонсогдох шиг

Алтан намар

Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй

Уудам бэлчээрт шуугин татрахгүй

Алтан намар он жил улиран дуурсгалтай

Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан

Ай даа намар цаг

Алтан сайхан цаг

Ай даа намар цаг

Амьдрал тэтгэх цаг

Бодол хүслийн жигүүр цуцахгүй

Борхон зүрхний хайр дундрахгүй

Алтан намар эсэн энхийн ерөөлтэй

Аясын салхийг дагаад хийсчихгүй нь сайхан

Ижилдсэн нөхдөө мартахын аргагүй

Эгшиг дуугаа таслах учиргүй

Алтан намар аялгуу айзмын уянгатай

Алслах нарыг дагаад буцчихгүй нь сайхан

 

С.НОМИНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top