Волейбол: Т.Хангал Европын багт тоглоно

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 11

Монголын волейболын шилдэг тоглогчдын нэг Тамирын Хангал Монголын волейболын түүхэнд шинэ хуудас нээсээр байна.

Дээд лигийн аварга, Монголын бүх ард түмний спартакиадын аварга, Клубүүдийн аварга тэрээр манай анхны легионеруудын нэг болж, Тайландын мэргэжлийн лигт тоглож, Шилдэг тоглогчоор шалгарч байсан билээ.

Энэ удаа Т.Хангал спортын замналаа Европ тивд үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ. 

Т.Хангал өнөөдөр Германы менежер Маркус Лохтой хамтран ажиллах гэрээ байгууллаа. Маркус Лох нь банк-санхүү, эдийн засгийн салбарт 30 гаруй жил, спортын менежмент, менежер чиглэлээр 20 орчим жил ажилласан туршлагатай бөгөөд цаашид монгол тамирчны боломж, давуу талыг өсөн нэмэгдүүлж, дэлхийтэй холбох хүсэлтэй гэдгээ илэрхийлж байв. 

Түүнчлэн "Т.Хангалыг Европын лигт тоглуулах боломж нөхцлөөр бүрэн хангана" гээд "Монголд олон сайн тамирчин бий ч тэднийг дэлхийд гаргах дээд зэрэглэлийн менежер ховор байна. Т.Хангалыг мэргэжлийн тамирчин болоход шаардлагатай бүхий л зүйл дээр хамтран ажиллаж, тамирчны замналын дараах амьдрал нь ч тогтвортой байх тал дээр эртнээс чиглүүлэн ажиллана" гэлээ. 

Т.Хангал нь Монголын волейболын дээд лигийн аварга, тэгш тоглогч төдийгүй өнгөрсөн улиралд Тайландын мэргэжлийн лигийн аваргаар тодорч, лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор тодорсон Монголын багийн спортын шилдэг залуу тамирчдын түүчээ билээ.

Манай тамирчин өдгөө МУИС-ийн Сэтгэл судлаачийн ангид сурдаг тул ирэх жил сургуулиа төгсч, Европ тивийг зорихоор төлөвлөж байна. 
 

Т.Хангалын өвөө нь волейболын нэрт дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат багш Д.Ренчин, аав нь “Натур мед Ноён” багийн дасгалжуулагч Р.Тамир, ээж нь Волейболын спортын мастер Д.Наранцэцэг, авга ах нь Үндэсний шигшээ багийн тамирчин, дээд лигийн аварга, ОУХМ Р.Хангай юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.229) 2023 оны 09 сарын 12

Европт тоглоно гэхэд арай л эрт юм биш үү, Герман агенттай гэрээ л хийснээс багт ямар нэг багт ороогүй гэж ойлгогдож байна

0  |  0
xx(139.5.217.134) 2024 оны 03 сарын 04

ymar olon gazar seglej toglood bgan???

2  |  0
Top