France Football: Оны шилдэг хаалгачийн шагналд нэр дэвшигчид

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 07

Францын France Football сэтгүүлийн газраас 2023 оны Шилдэг хаалгачийн шагналд нэр дэвшигчдийг зарлалаа. Лев Яшиний нэрэмжит энэхүү шагналыг өнгөрсөн жил Тибо Куртуа авч байсан юм.

Энэ жил Тибо Куртуа (Реал), Яссин Буну (Севилья), Майк Меньян (Милан), Марк-Андре тер Стеген (Барселона), Эдерсон (Манчестер Сити), Андре Онана (Манчестер Юнайтед), Аарон Рэмсдейл (Арсенал), Эмилиано Мартинес (Астон Вилла), Доминик Ливакович (Фенербахче), Брис Самба (Ланс) нар дэвшжээ.

Шагналын эзнийг аравдугаар сарын 30-нд Парист болох “Алтан бөмбөг” шагналын ёслолын үеэр зарлана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top