Азийн наадамд оролцох Японы боксын шигшээ баг

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 05

Хятадын Ханжоуд Азийн наадам эхлэхэд хорь хүрэхгүй хоног үлджээ. Японы боксын холбооноос Азийн наадамд зодоглох эрэгтэй шигшээ багаа танилцууллаа.

Эрэгтэй: Томоя Цубои (51 кг), Судаи Харада (57 кг), Юта Акияма (63,5 кг), Севон Оказава (71 кг), Иссэи Арамото (80 кг); эмэгтэй: Цүкими Намики (50 кг), Ринка Киношита (52 кг), Сацүки Ёшизава (57 кг), Аяка Тагучи (60 кг), Маи Кито (66 кг).

Япон тамирчдаас хамгийн алдартай нь Томоя Цубои (2021 оны дэлхийн аварга, 2022 оны Азийн АШТ-ий хүрэл медальт), Севон Оказава (2021 оны дэлхийн аварга, 2019 оны Азийн АҮЬТ-ий мөнгөн медальт) нар юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top