Намрын нээлтийн барилдаан есдүгээр сарын 10-нд болно

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 04

Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2023 оны есдүгээр сарын 10-ны 13:00 цагаас МБӨ-нд болно.

Тус барилдааны:

Түрүү бөх 10.0 сая төгрөг,

Үзүүр бөх 7.0 сая төгрөг,

Их шөвгийн бөхчүүд  тус бүр 3.0

Дунд шөвгийн бөхчүүд тус бүр 1.0 сая төгрөгийн бай шагнал гардах бөгөөд үзэгчдийн дундаас "ГУРВАН АЗТАН” тодруулна. Барилдах бөхчүүдийг 2023 оны есдүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top