ДАШТ: АНУ ялагдаж, Испани нутаг буцсан өдрийн тойм

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 04

Өчигдөр сагсан бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөж, шөвгийн найман баг тодорлоо. Дэлхийн аварга цолын төлөө Литва, Серби, Итали, АНУ, Герман, Латви, Канад, Словенийн багууд өрсөлдөнө. Тэд өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтоо хэрхэн хийснийг харцгаая.

Австрали - Гүрж 100 : 84

Австрали: Миллз - 19, Экзам - 18, Рит - 16, Гидди - 15, Инглс - 10, Кэй - 7, Грин - 6, Тибулл - 4, Гоулдинг - 2, Уайт - 2, Кукс - 1, Дэниэлс

Гүрж: Битадзе - 20, Макфадден - 18, Шермадини - 16, Андроникашвили - 12, Мамукелашвили - 12, Турдзиладзе - 4, Жинчарадзе - 2, Лука, Цинцадзе, Санадзе, Беришвили, Шенгелия

Австралийн шигшээ баг нутаг буцсан ч сүүлийн тоглолтдоо ялалт байгуулсан. Энэ тоглолтын шилдэг нь 19 оноо авч, таван дамжуулалт өгсөн Патти Миллз байлаа. Тэрээр арван тоглолт дараалан 19-өөс дээш оноо авсан амжилтаар Дирк Новицки, Лео Ротинс, Эндрю Гейз нарыг давж, рекорд тогтоолоо.

Итали - Пуэрто-Рико 73 : 57

Итали: Тонут - 15, Риччи - 15, Фонтеккио - 12, Датоме - 11, Списсу - 8, Мелли - 7, Северини - 3, Прочида - 2, Спаньоло, Полонара, Диуф, Пайола

Пуэрто-Рико: Уейтерс - 13, Ховард - 11, Пинейро - 9, Ромеро - 9, Ортиз - 8, Кондитт - 4, Томпсон - 3, Холланд, Форд, Рейес, Торо Барэа, Томпсон

Италийн баг 1998 оноос хойш анх удаа ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа. Дасгалжуулагч Жанмарко Поццекко “Манай тоглогчид бие биендээ хайртай. Би тоглолтын өмнө “Та нар дараагийн шатанд шалгарахыг хүсч байна уу” гэж асуусан. Тэд талбай дээр хариултаа өгсөн” гэж хэлжээ.

Грек ­— Черногор 69 : 73

Грек: Папапетру - 16, Бохоридис - 13, Папаниколау - 13, Уолкап - 11, Рогкавопулос - 7, Папаяннис - 5, Лунцис - 2, Хацидакис - 2, Ларенцакис, Мораитис, Адетокунбо, Митоглу

Черногор: Вучевич - 19, Радончич - 12, Михайлович - 10, Радович - 8, Иванович - 7, Попович - 5, Дублевич - 4, Дробняк - 4, Славкович - 2, Симонович - 2, Илич, Перри

Черногорийн баг тоглолтын эхний шүглээс эцсийн мөч хүртэл оноогоор тэргүүлсэн. Никола Вучевич 19 оноо, 7 самбараар шилдэг нь боллоо.

Бразил - Латви 84 : 104

Бразил: Кабокло - 20, душ Сантуш - 14, Диас - 13, Сантос - 9, Мейндл - 9, Соарес - 5, Фелисио - 4, Уэртас - 4, Де Паула - 4, Бените, Нето, дос Анжос

Латви: Гражулис - 24, Жагар - 17, Дав. Бертанс - 14, Куруц - 12, Шмитс - 10, Зорикс - 9, Куруц - 7, Страутиньш - 7, Шкеле - 4, Дайр. Бертанс, Чаварс, Пасечникс

Хэн ялсан нь плей-оффт шалгарах чухал тоглолт Латвийн ялгуусан ялалтаар өндөрлөлөө.

Герман – Словен 100 : 71

Герман: Шрёдер - 24, Тайс - 14, Бонга - 12, Гиффей - 10, Вагнер - 10, Обст - 8, Тиман - 7, Ло - 6, Фойгтман - 4, Холлац - 3, Кремер - 2, Вагнер

Словен: Дончич - 23, Препелич - 12, Димец - 9, Николич - 7, Зоран Драгич - 5, Тоби - 4, Хроват - 4, Препелич - 4, Чебашек - 3, Самар, Блажич, Глас

Германы баг Шрёдерийн удирдлага дор Словенийг бут ниргэлээ. Лука Дончич шүүгчтэй харьцаж, дасгалжуулагчдаа гомдол тавьсаар тоглолтыг дуусгав. Эхний үеийг Словен авсан ч гуравдугаар үед германчууд 18 оноо илүү авч тэргүүллийг авсан. Германы баг нэг ч ялагдаагүй хэвээр явна.

Доминикан БНУ – Серби 79 : 112

Доминикан: Таунс - 25, Монтеро - 15, Мендоса - 14, Киньонес - 11, Лиз - 7, Фелис - 5, Солано - 2, Пенья, Варгас, Дельгадо, Суэро, Фигероа

Серби: Богданович - 20, Маринкович - 16, Милутинов - 16, Петрушев - 14, Йович - 12, Гудурич - 10, Добрич - 9, Аврамович - 8, Ристич - 4, Давидовац - 3, Йович, Симанич

Сербийн баг дөрөв дэх удаагаа дараалан, ДАШТ-ий шилдэг наймд шалгарлаа.

АНУ – Литва 104 : 110

АНУ: Эдвардс - 35, Брижес - 14, Брансон - 14, Ингрэм - 10, Портис - 7, Ривз - 7, Банкеро - 6, Халибёртон - 3, Жонсон - 3, Жексон - 3, Кесслер - 2, Харт

Литва: Кариниускас - 15, Кузминскас - 14, Валанчюнас - 12, Седекерскис - 11, Браздейкис - 11, Димша - 11, Бендзюс - 10, Йокубайтис - 9, Мотеюнас - 9, Нормантас - 6, Сирвидис - 2, Малдунас

АНУ-ын баг анхныхаа ялагдлыг хүлээлээ. Тэд тоглолтын эхнээс л ялагдаж эхэлсэн, гүйцэх гэж оролдоод барсангүй. Литва ялагдахад Италийн багтай хасагдах шатанд таарах, ялахад Сербитэй таарах байлаа. Харин Литва хөнгөн өрсөлдөгч биш ялалтыг сонгосон.

Испани – Канад 85 : 88

Испани: Эрнангомес - 25, Альдама - 20, Абринес - 11, Брисуэла - 8, Гаруба - 4, Нуньес - 4, Эрнангомес - 4, Диас - 3, Фернандес - 3, Клавер - 3, Льюль, Парра

Канад: Гилжес-Александер - 30, Брукс - 22, Барретт - 16, Пауэлл - 6, Олиник - 6, Александер-Уолкер - 5, Дорт - 3, Эджим, Александер, Иди, Скрабб, Белл-Хайнс

Дэлхийн аварга Испанийн баг 1994 оноос хойш анх удаагаа хэсгээсээ гарсангүй. Тэд Канадыг тоглолтын турш тэргүүлээд сүүлийн минутад бариулаад ялагдлаа. Шей Гилжес-Александер тоглолтын төгсгөлд торгуулийн шидэлтээ огт алдаагүй нь багаа ялалтад хөтөлсөн.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boliochee(202.21.108.36) 2023 оны 09 сарын 06

balai sags hend heregtei yum be.mongold bagiin sport hezee ch hugjihgui ni batlagdsan

0  |  3
boliochee(202.21.108.36) 2023 оны 09 сарын 05

balai sags hend heregtei yum be.mongold bagiin sport hezee ch hugjihgui ni batlagdsan

0  |  0
boliochee(202.21.108.36) 2023 оны 09 сарын 05

balai sags hend heregtei yum be.mongold bagiin sport hezee ch hugjihgui ni batlagdsan

0  |  1
зангараг(139.5.216.157) 2023 оны 09 сарын 04

Өмнөд Судан, Ангол 2 яасан бэ?

0  |  0
Top