Мэнни Пакьяо Парисын олимпод оролцоно

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 31

Мэргэжлийн боксын домог, найман жингийн дэлхийн аварга асан Мэнни Пакьяо 2024 оны Парисын олимпод оролцох хүсэлтэй байна гэж Филиппиний ҮОХ-ны тэргүүн Абрахам Толентино мэдэгдлээ. Мэнни хамгийн сүүлд мэргэжлийн рингэнд 2021 оны наймдугаар сард гарсан бөгөөд Кубын Йорденис Угаст ялагдсан. Өнгөрсөн жилийн 12 дугаар сард блогчин Ди Кэй Йог шоу тулаанд ялсан юм.

Абрахам Толентино “Сенатор Пакьяо олимпод оролцох хүслээ илэрхийлсэн. Гэхдээ олимпын эрх олгох ирэх сарын Азийн наадамд оролцож чадахгүй. Учир нь Азийн наадамд 40 хүртэлх насны тамирчин оролцдог дүрэмтэй. Пакьяо одоогийн байдлаар Филиппины боксын холбоо (ABAP), ОУОХ-той гэрээ хийж байгаа” гэж ярьсан байна.

Пакьяо одоо 44 настай, Азийн наадамд оролцож чадахгүй ч 2024 онд болох олимпын эрхийн хоёр тэмцээнд оролцож, эрхээ авах боломжтой.

Парисын олимпын наадам 2024 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11 хүртэл явагдана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(66.181.180.13) 2023 оны 08 сарын 31

Насаараа мэргэжлийн бокс тоглосон хүн хориотой шүү дээ.

0  |  0
Top