Бокс: 2024 оны ДАШТ хаана болох вэ?

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 28

Олон улсын боксын холбооны (IBA) ерөнхийлөгч Умар Кремлев ирэх жилийн сонирхогчдын боксын дэлхийн аваргын тэмцээнийг хаана зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа ярьжээ.

Умар “Манай холбоо улам олон тэмцээн уралдаан зохион байгуулах болно. Тамирчдад тэмцээн хэрэгтэй байна. 2024 оныг бид IBA холбооны Америк тивийн он болгон зарласан. Тийм болохоор 2024 оны аравдугаар сард Америк тивд 1 сая ам.долларын шагналын сантай Дэлхийн Цомын тэмцээнийг зохион байгуулах санал гаргаж байна. Бид Хойд болон Өмнөд Америкт World Boxing Tour цуврал тэмцээн, мөн 2024 оны ДАШТ-ийг хийхээр төлөвлөж байгаа. Тивүүдийн хооронд “IBA Дэлхийн Цом” нэртэй тэмцээн шинээр гаргана” гэж мэдэгдсэн байна.

2023 оны эрэгтэйчүүдийн ДАШТ Ташкент, эмэгтэйчүүдийн ДАШТ Нью‑Делид болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top