Бокс: Азийн АШТ-ий шинэ хуваарь

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

Азийн аварга шалгаруулах залуучууд, өсвөрийн тэмцээний шинэ хуваарь гарлаа. Тэмцээн Казахстаны Aстанад долоодугаар сарын 14-30-нд явагдах ёстой байсан ч Азийн боксын холбооны (ASBC) ээлжит бус чуулганы улмаас хойшлогдсон.

Энэ удаад холбооноос Азийн аварга шалгаруулах залуучууд, өсвөрийн тэмцээнийг аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 4 хүртэл Астанад хийхээр болсноо мэдэгдлээ.

Залуучуудын тэмцээнд 2005, 2006 онд төрсөн тамирчид, өсвөр үед 2007, 2008 онд төрсөн тамирчид оролцох боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top