ФИФА: Монголын шигшээ Афганистаны багтай таарлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 28

2026 онд АНУ, Канад, Мексик улсуудад явагдах ДАШТ болон 2027 онд Саудын Араб улсад зохион байгуулагдах Азийн Цомын тэмцээнүүдийн урьдчилсан шатны эхний шатны сугалаа явагдлаа. Эхний шатны сугалаанд чансаа доор 20 улсын шигшээ баг орсон бөгөөд манай шигшээ баг Афганистан улсын шигшээ багтай учраа таарлаа. Өмнө нь Афганистан улсын шигшээ багтай 2013 онд Үндэсний шигшээ баг "AFC Challange Cup" тэмцээний урьдчилсан шатанд таарч 1-0 харьцаатай хожигдол хүлээж байсан бол 10 жилийн дараа дахин тоглоно. Тус урьдчилсан шатны тоглолтууд 10-р сарын 12-нд Афганистан улсын талбайд, 10-р сарын 17-нд Монгол улсад Улаанбаатар хотноо явагдах юм.

Эхний шат

Афганистан – Монголия

Мальдив – Бангладеш

Сингапур – Гуам

Йемен – Шри-Ланк

Мьянмар – Макао

Камбож – Пакистан

Тайвань – Тимор-Лешти

Индонез – Бруней-Даруссалам

Хонконг – Бутан

Балба – Лаос

Эхний шатад ялсан10 баг үлдсэн 26 багтай нэгдэж, 9 хэсэгт хуваагдана. Манай баг Афганистаныг ялахад А хэсэгт хүч үзнэ. Хэсэг бүрээс шилдэг 2 баг гуравдугаар шатанд шалгарна. 

Хоёрдугаар шат

Групп A. Катар, Энэтхэг, Кувейт, Афганистан/Монгол

Групп B. Япон, Сири, БНАСАУ, Мьянмар/Макао

Групп C. БНСУ, Хятад, Таиланд, Сингапур/Гуам

Групп D. Оман, Кыргызстан, Малайз, Тайвань/Тимор-Лешти

Групп E. Иран, Узбекистан, Туркменистан, Хонконг/Бутан

Групп F. Ирак, Вьетнам, Филиппин, Индонез/Бруней-Даруссалам

Группа G. Саудын Араб, Иордан, Тажикистан, Камбож/Пакистан

Группа H. АНЭУ, Бахрейн, Йемен/Шри-Ланк, Балба/Лаос

Группа I. Австрал, Палестин, Ливан, Мальдив/Бангладеш

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
YouTube (202.126.88.131) 2023 оны 08 сарын 01

Insane Soccer Goals ⚽️

1  |  1
Талиб(192.82.73.141) 2023 оны 08 сарын 01

Хүүрээ тараачихгүй ирвэл их юм

1  |  1
Top