Зургаан насны уралдаанд ТҮРҮҮЛЖ, АЙРАГДСАН морьдын цуваа

2023 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан Хүй долоон худагт болж өндөрлөлөө.


ДААГА: Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 243 морь бүртгэгдсэнээс 113  даага уралдлаа

 

  • Түрүү магнай: Өвөрхангайн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар даага
  • Аман хүзүү: Өвөрхангай аймгийн Хархорин сумын сумын харьяат Дагвасүрэнгийн хул даага
  • Айргийн 3:Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М.Ононгийн бор даага
  • Айргийн 4: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат Г.Мөнх-Эрдэнийн шарга
  • Айргийн 5: Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ч.Батжаргалын цавьдар даага

 

ШҮДЛЭН НАС: Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морины уралдаанд 192 хурдан морь бүртгүүлснээс 75 нь шандас сорилоо


 

  • Түрүү магнай: СХД, 21 дүгээр хорооны Партизаны Пунцагбалжирын хурдан хар үрээ
  • Аман хүзүү: Ховд аймгийн Мянгад сумын З.Мэндсайханы хурдан шарга үрээ
  • Айргийн 3: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Ч.Энхбат сартай хүрэн  шүдлэн
  • Айргийн 4: Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат Г.Жавхлантөгсийн хээр үрээ,
  • Айргийн 5: Төв аймгийн Заамар сумын уяач  Ч.Уламбаярын буган халтар

 

ХЯЗААЛАН: Үндэсний их баяр наадмын хязаалан насны уралдаанд 240 хурдан морь бүртгүүлснээс 138 хурдан хязаалан гарааны зурхайгаас хөдлөв
 


 

  • Түрүү магнай: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Д.Жаргалсайханы халтар хээр үрээ
  • Аман хүзүү: Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы тогоруу халзан үрээ
  • Айргийн 3: Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Х.Бөхбатын хүрэн үрээ
  • Айргийн 4: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Ж.Дэмбэрэлсайханы бор үрээ
  • Айргийн 5: Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Г.Ариунболдын бор халзан үрээ

 

СОЁОЛОН: Соёолонгийн уралдаанд 205 үрээ бүртгүүлснээс 102 соёолон сэрвээний өндөр хэмжилт, шүдэлгээнд тэнцэж гарааны зурхайгаас эргэв


 

  • Түрүү магнай: Дархан-Уул аймгийн Дархан сумын Г.Аринуболдын хязаалан хээр үрээ 
  • Аман хүзүү: Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат уяач Ч.Батжаргалын зээрд
  • Айргийн 3: Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар
  • Айргийн 4: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уяач С.Бямбасүрэнгийн зээрд
  • Айргийн 5: Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач О.Болдсүхийн ухаа үрээ

 

АЗАРГА: Сүргийн манлай хурдан азарганы уралдаанд 124 хурдан хүлэг бүртгүүлснээс сэрвээний өндрөөр хасагдан, 57 азарга гараанаас гарч, 22 км-ын зайд шандсаа сорилоо
 


 

  • Түрүү магнай: Увс, Зүүнхангай сумын харьяат, Алдарт уяач Б.Норовсамбуугийн гоё хээр азарга
  • Аман хүзүү: Хөвсгөл, Мөрөн сумын харьяат, алдарт уяач Д.Даяндэмидийн нарт хонгор азарга
  • Айргийн 3: Завхан, Тосонцэнгэл сумын харьяат, Тод манлай уяач Т.Ууганбаярын уулс хүрэн
  • Айргийн 4: Булган, Гурванбулаг сумын харьяат, Х,Аминхишигийн хүрэн халзан
  • Айргийн 5: Архангай, Төвшрүүлэх сумын уяач Ц,Буянбаатарын хүрэн халзан


ИХ НАС: Их насны морины уралдаанд 220 хурдан хүлэг бүртгүүлснээс сэрвээний өндрөөр хасагдан, 125 морь гараанаас гарч, 25 км-ын цаанаас эргэв
 

  • Түрүү магнай: Хөвсгөл, Галт сумын уугуул, аймгийн алдарт уяач Б.Отгонсэлэнгийн саарал
  • Аманд хүзүүн: Говьсүмбэр, Сүмбэр сумын уяач Д.Баттөгсийн ягаан халзан
  • Айргийн 3: Завхан, Түдэвтэй сумын уугуул, Манлай уяач Г.Баярцогтын хээр
  • Айргийн 4: Баянхонгор,Галуут сумын уяач Т.Мөнхбаярын хээр
  • Айргийн 5: Архангай, Хотонт сумын уяач Д.Лхагвасүрэнгийн хул

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.47) 2023 оны 07 сарын 13

Луусын Улаанхүү хар шүдлэнгээ яасан бэ

0  |  0
Top