Өвөрхангайн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар даага түрүүллээ

2023 оны 07 сарын 12

Тулгар Төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 243 морь бүртгэгдсэнээс 113  даага уралдлаа.

Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар даага, Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Цэрэндэндэвийн Дагвасүрэнгийн хул давхив.

Дааган насны түрүү мангай

Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Болдын Гөлөгсайханы сартай хар, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн уяач Чойжамцын Чинбатын халтар, -айргийн тавд Увс аймгийн Өлгий сумын уяач Лхагвын Даваанямын хээр даага хурдаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top