“Намаг” кино энэ сарын 14-нд нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 05

“Хамба” фильм студийн захирал, найруулагч Б.Ганболд “Тэнгэрийн андгай”, “Тэнгри”, “Орхидос”, “Улаан дөрвөлжин”, “Хоёр амь” зэрэг киног үзэгчдэд хүргэсэн. Тэгвэл удаах уран бүтээлээ “Намаг” нэртэйгээр энэ сарын 14-нөөс үзэгчдийн хүртээл болгох гэж байна.  

“Намаг” киноны дүрүүдэд Гавьяат жүжигчин, “DOZ” энтертайнментын найруулагч, жүжигчин Ш.Доржсүрэн, Төрийн шагналт, жүжигчин Ц.Төмөрбаатар, УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх, жүжигчин Б.Бямбасүрэн, Н.Мөнхсоёл, Д.Оюунзул, Э.Пүрэвжаргал, Д.Ганцэцэг нар тогложээ.

Найруулагч Б.Ганболд эл уран бүтээлээрээ үзэгчдийг “толинд харуулах”-ыг хүссэн бөгөөд киноныхоо нээлтэд ирсэн зочдод эл киногоо найруулагчийн хувилбараар үзүүлэх бол кинотеатруудад арай өөрөөр гаргах аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xaxa(66.181.160.46) 2023 оны 04 сарын 05

balai shahuu yum

0  |  0
Top