Олимпын аварга Камила Валиева V сард Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 14

Мөрөөдөл биелүүлэх мөсөн Өргөө “Степпе-Арена” цэнгэлдэх хүрээлэн монголчуудын мөрөөдлийг биелүүлсээр байна.

Энэ өдрүүдэд тус ордонд шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болж, манай хоккей сонирхогчид залуу тамирчдынхаа ур чадварыг дэргэдээс нь үзэн сууж байна. Тэгвэл уран гулгалтын фэнүүд ч гэсэн мөрөөдлөө биелүүлэх цаг ойрхон иржээ.

Саяхан "Мөсөн өргөө"-нд Японы уран гулгагчид ирж, ур чадвараа харуулсан бол энэ удаад дэлхийн хэмжээний тамирчид ирж, Мөсөн өргөөнд үзүүлэх тоглолт, мастер-класс хийх нь тодорхой болоод байна.
 


Тодруулбал, уран гулгалтын хүчирхэг гүрэн ОХУ-ын шилдэг тамирчид Монголд ирэхэд бэлэн болжээ. 

Оросын уран гулгагчдын хувьд ОХУ-ын Гран При тэмцээн өндөрлөж, улирал нь дууслаа. Ирэх тавдугаар сард Монголд ирэх нь баталгаатай болсон олимпын аварга Камила Валиева тус тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. 
 


ОХУ-ын Гран При

Эмэгтэй

1. Аделия Петросян – 255,01

2. Камила Валиева – 241,76

3. Елизавета Туктамышева – 241,61

4. Софья Акатьева – 241,09

5. Софья Муравьева – 233,04

6. Алина Горбачева – 228,85

7. Ксения Гущина – 209,62

8. Вероника Яметова – 205,38
 


Баталгаатай эх сурвалжаас авсан мэдээгээр Монголд Камила тэргүүтэй 13 тамирчин ирнэ. Бүгд алдарт дасгалжуулагч Этери Тутберидзегийн шавь нар ажээ.

Этеригийн шавь нараас заримыг нь дурдвал олимпын аварга Юлия Липницкая, олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Евгения Медведева, олимп, дэлхийн аварга Алина Загитова, Анна Щербакова, олимпын мөнгөн медальт Александра Трусова, Европын аварга Алёна Косторная, олимпын багийн аварга Камила Валиева нар байна.
 


Яг одоо Этери дээр хичээллэж байгаа шавь нар нь
 

Морис Квителашвили - Европын хүрэл медальт, олимпод 2 удаа оролцсон  (2018, 2022).

Софья Акатьева – 2023 оны ОХУ-ын аварга.

Аделия Петросян – 2022 оны УАШТ-ий хүрэл медальт.

Дарья Усачева – 2020 оны өсвөрийн дэлхийн АШТ-ий мөнгөн медальт.

Майя Хромых – ОХУ-ын Цомын тэмцээний мөнгөн медальт 2021.

Даниил Самсонов – 2020 оны өсвөрийн олимпын наадмын хүрэл медальт.

Всеволод Князев

Ника Егадзе – 2017 оны Европын өсвөрийн наадмын хүрэл медальт.

Евгения Тарасова, Владимир Морозов – 2022 оны олимпын мөнгөн медальт хос.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.154) 2023 оны 03 сарын 15

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  1
DR. PRADHAN(129.205.113.154) 2023 оны 03 сарын 15

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  2
Зочин(103.229.120.233) 2023 оны 03 сарын 15

Гайхалтай. Гоё. Үзэх боломж шүү.

3  |  0
зочин(66.181.181.113) 2023 оны 03 сарын 15

спорт бол улс төр биш харин дэлхий нийтийн нэгдмэл хэл юм. Спорт урлаг уран сайхныг улс төржүүлээд байдаг нь өнөө цагт тохирохгүй.

4  |  0
Orki(178.235.177.224) 2023 оны 03 сарын 15

Jun gavjat sergeeshcin

0  |  5
Сайханаа(192.82.77.118) 2023 оны 03 сарын 15

Ямар гоё мэдээ вэ? Заавал үзнэ, ийм боломж олдохгүй шүү Монголчуудаа. Спортыг улс төртэй бүү холиорой...

5  |  0
Top