"Уран гулгалтын одод Монголд" тоглолтын ФОТО СУРВАЛЖИЛГА

2023 оны 05 сарын 08

ОХУ-ын уран гулгалтын оддын шоу тоглолт Монголд анх удаа тоглогдож, Монголын үзэгчид хоёр өдөр "Мөсөн өргөө"-г дүүргэлээ. 

Олимпын наадам, Европын АШТ-д түрүүлээд буй өсвөрийн дэлхийн аварга Камила Валиевагийн үзүүлбэр үзэгчдийг догдлууллаа.

Олимп, дэлхийн олон аваргууд олон ирсэн ч монголчуудын анхаарлыг хамгийн их татаж, хамгийн олон дэмжигчтэй байсан нь нь татар охин Камила Валиева байв. Эхний өдрийн шоунд бие халаалт дутуу хийсний улмаас Камила унасан. Сүүлийн өдөр үзүүлбэрээ төгс хийхээр бэлтгэсэн ч техникийн саатал гарч, хөгжим унтарсан. Энэ үзүүлбэр нь түүний олимпын наадмын богино “In Memoriam” номер байсныг хэлэх хэрэгтэй. 

Хэдий хөгжимгүй болсон ч Камила сандарч тэвдсэнгүй, гулгасаар, бүжиглэсээр үзүүлбэрээ дуусгасан. Манай үзэгчид ч дуусан дуустал нь тасралтгүй халуунаар алга ташиж, дэмжсэн. Энэ алга ташилт хөгжмийг бүрэн орлосон гэхэд болно. Үүнийг мэдэрсэн Камила 20 минутын завсарлагын дараа өөрийн хүсэлтээр олимпын хөтөлбөрөө дахин толилуулсан билээ.  

ДАШТ болон Европын АШТ-ий аварга, олимпын наадмын алт, хүрэл медальт Анастасия Мишина, Александр Галлямов нар дуучин Б.Сарантуяагийн "Амьдрал" дуунд бэлдсэн үзүүлбэр толилуулж, Олимпын болон Европын аварга Марк Кондратюк Монгол үндэсний загвар бүхий цамцтайгаар "Чингис хаан" дуунд бүжсэн нь нь монголчуудад тусгайлан зориулсан хамгийн сайхан үзүүлбэрүүд байсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй. 

Ингээд "Уран гулгалтын одод Монголд" шоу тоглолтын гэрэл зургаас толилуулж байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (59.153.87.53) 2023 оны 05 сарын 10

Путины сайхан охид хөвгүүд

1  |  0
зочин(202.21.122.210) 2023 оны 05 сарын 10

Билет нь олж чадсангүй. мэдэгдсэн чүгүй хэдээр ч зарагдсан юм. За тэрч яахав нэгэнт өнгөрсөн юм

2  |  0
Top