Крис Кертис казахуудыг монголчуудтай андуурав

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 03

Ирэх Ням гарагт Лас-Вегаст UFC 285 том тэмцээн болно. Тэмцээний нэгэн гол тулалдаан нь Казахстаны нэг ч ялагдалгүй тулаанч Шавкат Рахмонов, АНУ-ын Жефф Нил хоёрын тулаан байх юм. Хоёр талын фэнүүд цахим сүлжээнд дайтаж эхлээд байгаа юм. Учир нь нэгдүгээр сард хоёр тамирчин тулалдах байсан ч Нил гэмтэл авсан гээд худлаа татгалзаж байсан билээ.   

UFC холбооны америк тулаанч Крис Кертис олон нийтийн сүлжээн дэх хуудас нь Шавкат Рахмоновын фэнүүдийн халдлагад өртсөн талаараа бичихдээ казах фэнүүдийг монгол хэмээн андуурчээ. Крис твиттердээ “Монгол фэнүүд намайг Жефф Нилтэй эндүүрээд дайрлаа. Би өглөө эрт монголчуудын уурлаж хилэгнэсэн мэдээллээс болж сэрлээ” гээд монголоор “Би Жефф Нил биш” гэж бичсэн байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top