ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр тахиа, могой жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 24

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.02.24 / баасан гараг
  • Билгийн тооллын: 5
  • Үс засуулвал: Эд,мал арвижна.
  • Наран ургах, шингэх: 07.43-18.28
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Шороо

Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top