ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр үс засуулбал эд малтай болно

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 23

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Наран ургах, шингэх: 07.45-18.26
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Гал

Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба жилтнээ үхэр, луу, хонь, нохой сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top