ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хонь, туулай жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 22

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.02.22 / Лхагва гараг
  • Билгийн тооллын: 2
  • Үс засуулвал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.47-18.24
  • Барилдлага: Рашаан   
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
  • Суудал: Хий

Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top