ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэхэд сайн

2023 оны 02 сарын 20

ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН НЭГ ЦАГААН ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.02.20, Даваа гараг
  • Билгийн тооллын: 30
  • Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
  • Наран ургах, шингэх: 07.51-18.21
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Уул

Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top