Х.Ганхуяг: Дэлгүүр нээхэд зөвхөн архи, тамхины зөвшөөрөл авна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 27

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Зөвшөөрлийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө. Монгол Улс өнөөдрийн байдлаар 1600 гаруй зөвшөөрөл олгож байна. Зөвшөөрлийг танил талаараа, авлигадаж авдаг гэсэн ойлголтыг халах үүднээс Зөвшөөрлийн тухай хуулийг баталжээ. 

Тэрбээр "Монгол Улсад байгаа 1600 гаруй зөвшөөрлийн тоог цөөлж, 362 зөвшөөрөл олгохоор хуульд зааж өгсөн. Хаврын чуулганаар энэ тоо бага зэрэг нэмэгдэж магадгүй. Үүнээс цааш зөвшөөрлийн тоог нэмэхэд маш хэцүү болно. Өөрөөр хэлбэл, сайдын тушаал, ИТХ-ын тогтоол, ямар нэгэн журмаар шинэ төрлийн зөвшөөрөл гаргахыг хориглож байгаа. Жишээ нь, 8 нэрийн дэлгүүр ажиллуулахад зөвхөн архи, тамхины зөвшөөрөл авна. Архины зөвшөөрөл 20 сая төгрөгийн ханштай болсон байна лээ. Зөвшөөрлийг шагнал өгч байж авдаг гэдэг ойлголтыг халж, цахимаар хандаад тогтсон хугацаандаа авдаг болно” гэв.

Мөн тэрбээр “Монгол Улсад нийт 800 гаруй хууль байдаг. Үүний 240 хуульд зөвшөөрлийн харилцаа орсон байдаг. Ингэхдээ Банкны хууль зэрэг өөрийн зохицуулалттай онцгойлох 40 гаруй хууль бий.

Зөвшөөрлийн хуулийн гол агуулга нь зөвшөөрлийг хэрхэн, ямар хугацаатай авах, төрийн байгууллага ямар хугацаанд асуудлыг шийдэх талаар зохицуулсан байгаа. Энэ хууль хоёр асуудлыг онилсон бөгөөд хүнд суртлыг халж, шударга өрсөлдөөнийг бий болгох зорилготой юм.

Уг хуулийг дагаад салбарын 91 хууль орж ирсэн. Цаашид зөвшөөрөл олгохдоо журам, сайдын тушаал, ИТХ тогтоолоор зөвшөөрөл зохицуулахыг хориглоно. 

362 зөвшөөрлийг тусгай болон энгийн гэж хоёр ангилна. Ингэхдээ байгалийн баялагтай холбоотой, хүний эрүүл мэнд, эрүүл ахуй гэх мэт эрсдэлтэй үйл ажиллагааг зөвшөөрлийн хуульд авч үлдсэн.

Тусгай зөвшөөрлийг 5-аас доошгүй, энгийн зөвшөөрлийг 3-аас доошгүй хугацаатай байна.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1, 8.2 дугаар заалтаар тусгай болон энгийн зөвшөөрлийн талаар нэрчлэн заасан байгаа" гэв. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.63.73) 2022 оны 12 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

ytt(192.82.82.51) 2022 оны 12 сарын 27

хоол хүнс хамгийн аюултай шүү. Хоолны хордлого маш амархан аминд хүрдэг. ТҮЦ-нүүд л гэхэд зуны 35 градусын халуунд лангуун дээрээ маш муу махаар хийсэн ороомог, хуушууг, пирожки зардагт яагаад хяналт тавьдаггүй юм бэ? Зуны халуунд махан бүтээгдэхүүн маш амархан муудна ш дээ. 8 нэрийн дэлгүүрүүд ч гэсэн аагим халуунд хамаг хүнсээ лангуун дээр хаячихдаг!!!!

0  |  0
Top