FIBA Asia Cup: Тайландын багт харамсалтайгаар ялагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо “UG Arena”-д сагсан бөмбөгийн Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтууд явагдаж, өндөрлөлөө. Тэмцээн таван өдрийн турш үргэлжилсэн бөгөөд Монгол, Тайланд, Малайз, Тахита, Вьетнам улсын тамирчид оролцсон юм.

Өнөөдөр манай Үндэсний шигшээ баг сүүлийн тоглолтоо Тайландын эсрэг хийлээ. Хэн хэн нь ялагдалгүй хэсгээ тэргүүлэхийн төлөөх хамгийн чухал тоглолт байлаа.

Тайландын баг тоглолтыг шууд холын шидэлтээр эхлүүлсэн. Эхий үеийн эхний хэсэг өгөө аваатай, өрсөлдөөнтэй өнгөрсөн ч сүүийн хагас Монголын багийнх, тодорхой хэлбэл Билгүүнийх байлаа. Билгүүн 11 оноо дараалан авч, эхний үе манайх 31-23 тэргүүлсэн. Манайхан бараг алдаа гаргасангүй.

Харин хоёрдугаар үед Тайландын багийн довтолгоо ширүүссэн. Бариулж эхэлсэн ч манайхан тухай бүр нь алсын шидэлтээр онооны зөрүүгээ хадгалсаар байлаа. Ингээд энэ үе 59:52 манай давамгайллаар өндөрлөлөө.  

Гуравдугаар үе эхлээд оноогоо нөхөх гэсэн тайчуудтай адил манайхан бужигнаж гүйж байгаад нэг л мэдэхэд тоо дөхсөн байлаа. Тайландын багийн Лиш дараалан холоос оруулснаар тайчууд тоогоор тэргүүлж эхэлсэн. Гуравдугаар үе 75:70 Тайландын багийн тэргүүллээр өндөрлөлөө. 

Дөрөвдүгээр үед Тайландын багийн хоёр америк тоглогч тоглолтыг дуусгахаар шийдсэн гарч ирсэн нь харагдаж байлаа. Тэдний бараг шидэлт бүр гоол болж, харин манайх боломжоо ашиглалгүй их удлаа. Маш харамсалтай 105:109 ялагдлаа. Ямар ч гэсэн манай тамирчид таван өдөр монголчуудаа баярлуулж чадлаа. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.53.49) 2022 оны 11 сарын 15

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  1
Ddavaa(45.117.35.7) 2022 оны 11 сарын 14

Olin jil o/u temtseend oroltsoogui Gehed yostoi Saipan toglolt uzuullee Ulziinyam-Orshih holbogch Neely boloo Tsaashid 3x3; 5x5 shushed tusdaa orshih ni SUV bolov uu daa

1  |  0
саак(66.181.160.20) 2022 оны 11 сарын 16

зүгээрдээ.манайхан мундагууд шүү

3  |  0
Top