Катар-2022: Азмун хасагдаагүй Ираны шигшээ баг

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14

Ираны хөлбөмбөгийн холбооноос дэлхийн аваргын тэмцээнд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнээ зарлалаа. Дасгалжуулагч Карлуш Кейрушийн сонгосон багт шигшээгийн гол лидер Сердар Азмуны нэр байлаа. Азмун Иранд болж байгаа эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх хөдөлгөөнийг ил тод дэмжиж байгаа тул Ираны Спортын яамнаас Катар-2022 тэмцээний шигшээгээс хасахыг дасгалжуулагчид шахалт үзүүлсэн ч португал мэргэжилтэн тоосонгүй бололтой.

Хаалгач: Алиреза Беиранванд (Персеполис), Амир Абедзаде (Понферрадина), Хоссейн Хоссейни (Эстеглал), Паям Ниазманд (Сепахан).

Хамгаалагч: Маджид Хоссейни (Трабзонспор), Хоссейн Канаани (Аль-Ахли), Шоджа Халилзаде (Аль-Ахли), Мортеза Пурлиганджи (Аль-Араби), Садег Мохаррами (Локомотив Загреб), Милад Мохаммади (Гент), Эхсан Хаджсафи (АЕК), Рамин Резаэян (Персеполис), Аболфазл Жалали (Эстеглал).

Хагас хамгаалагч: Саид Эззатоллахи (Вайле), Али Карими (Кайсериспор), Ахмад Нуроллахи (Шабаб Аль-Ахи), Рузбе Чешми (Эстегляль), Вахид Амири (Персеполис), Саман Годдос (Брентфорд), Алиреза Жаханбахш (Фейеноорд), Али Голизаде (Шарлеруа), Мехди Тораби (Персеполис).

Довтлогч: Сердар Азмун (Байер), Мехди Тареми (Порту), Карим Ансарифард (АЕК).

Ираны баг АНУ, Уэльс, Английн багтай нэг хэсэгт багтсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top