Бокс: Манай 9 тамирчин медалийн болзлоо биелүүлээд байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

Иорданы Амман хотод сонирхогчдын боксын Азийн АШТ үргэлжлэн явагдаж байна. Эмэгтэй 63 кг-ын жинд Уранбилэгийн Шинэцэцэг хүрэл медалийн төлөө Тайваний тамирчин Чен вен Суг, 54 кг-ын жинд ОУХМ О.Есүгэн Филиппиний Марсиал Дела Торрег, 52 кг-д ОУХМ Л.Алтанцэцэг Узбекстаны тамирчин Казакова Ферузаг ялж хүрэл медалийн болзол биелүүлэн мөнгөн медалийн төлөө тулалдах эрхээ аваад байгаа юм.

Мөн эмэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Төгсжаргалын Номин-Эрдэнэ өнгөрсөн шөнө хүрэл медалийн төлөө Казакстаны тамирчин Ази тивийн хошой аварга  Волоссенког ялж, 19 насандаа тивийн медальтан боллоо. Түүний хувьд энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа манай багийн хамгийн залуу тамирчин юм. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд залуу тамирчин Б.Жанаргүль хүрэл медалийн төлөө Япон улсын тамирчинтай тулалдаж хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ.

Эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ Хархүүгийн Энхмандах БНСУ-ын тамирчныг хүрэл медалийн төлөө ялсан бол Ням гарагт 57 кг-ын жинд Гантөмөрийн Лундаа Тайваний тамирчин Чен Вей Лийг, 60 кг-ын жинд Баярхүүгийн Буяндалай Ираны тамирчныг тус тус ялж, хүрэл медалийн болзол биелүүлээд байна.

Ази тивийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Баатарсүхийн Чинзориг Палестины тамирчинтай хүрэл медалийн төлөө тулалдах байсан ч өрсөлдөгч тамирчин тулалдах боломжгүй болж, Б.Чинзориг медалийн болзол биелүүлээд байгаа юм. Ингэснээр манай улсаас 9 тамирчин одоогоор медалийн болзол биелүүлж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхээ аваад байна. Эрэгтэй тамирчдаас 48 кг-ийн жинд ОУХМ Орхонтунгалагийн Өнөболд Японы тамирчинд, 54 кг-ийн жинд Ганболд Казакстаны тамирчинд тус тус медалийн төлөө тоглолтод хожигдсон.

Өнөөдөр буюу Даваа гарагт эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ БНСУ-ын тамирчинтай, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ОУХМ Балсангийн Мөнгөнсаран Казахстаны тамирчин, Дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга Назим Кызайбайтай тус тус тулалдана.

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас олон залуу тамирчид оролцож байгаагаараа онцлог байна. Одоогоор 9 тамирчин медалийн болзол биелүүлснээс 7 тамирчин нь анхны медалиа хүртээд байгаа юм.

Монголын боксын холбоо

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.58.21) 2022 оны 11 сарын 07

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болн

0  |  0
Top