“ЕВРО 2024” тэмцээний сугалаа явагдлаа

Админ | Zindaa.mn
2022 оны 10 сарын 11

Ц.Энхтүвшин, "Таван цагариг"

2024 онд Германд болох Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны сугалаа явагдлаа.

ОХУ-ын хөлбөмбөгийн холбоог УЕФА-аас хориг тавьсан байгаа тул оролцуулсангүй.

53 орны баг 10 хэсэгт хуваагдан орсон. Хэсэг тус бүртээ тэргүүлсэн болон хоёрдугаар байрт шалгарсан нийт 20 баг "Евро-2024" -д оролцох эрхээ шууд авна.

Мөн зохион байгуулагч Германы баг шууд оролцох юм.

Ингээд үлдсэн гурван "суудлын" төлөө плей-оффын өрсөлдөөнд УЕФА-ийн Үндэстний лигийн тэмцээний үзүүлэлтээр 12 баг оролцох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top