Чөлөөт ДАШТ: Э.Даваанасан ялагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Өнөөдөр эмэгтэй 57, 59, 68, 72 кг-ын жингийн барилдаантай.

Эмэгтэй 72 кг-д Энх-Амарын Даваанасан (Алдар) эхний барилдаандаа Канадын Shauna Ailein KUEBECK-д тун харамсалтай ялагдлаа. Барилдааны эхнээс оноогоор тэргүүлж явсан ч хоёр дараалан хөлд орох гэж оролдоод шидүүлэн, бүхэл оноо алдсанаар 6:10 ялагдсан. Сүүлийн мэхэнд манай дасгалжуулагч челленж шидсэн ч амжилт олсонгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top