Чөлөөт ДАШТ: Э.Дэлгэрмаа олимпын медальт Оборудудутай барилдана

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Өнөөдөр эмэгтэй 57, 59, 68, 72 кг-ын жингийн барилдаантай.

Эмэгтэй 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа (Хүч) эхлээд Туркийн Несрин Бастай барилдлаа. Торгуулиар нэг оноо алдсан ч ард нь гарч оноог 2:1 болгосон. Удалгүй хөлд орж, түрж хөөгөөд 4 оноо авснаар барилдааны хувь заяаг шийдлээ.

Дараагийн тойрогт тэрээр Токио олимпын мөнгөн медальт, Африкийн 11 удаагийн аварга Блессинг Оборудудутай барилдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top