Чөлөөт ДАШТ: Киргизийн одод муу барилдсан талаар тайлбар хийлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Сербид болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэй бөхчүүдийн барилдаан өчигдөр эхэлсэн. Сүүлийн үед Киргизийн их гурав гэгдэж байгаа гурван бөхийн хоёр нь өчигдөр дэвжээнд гарлаа.

Айпери Медет кызы эхний барилдаандаа Хятадын бөхөд ялагдаж, хятад нь унаснаар тэмцээнийг орхисон. Харин Тыныбекова хүрэл медалийн төлөө барилдаад шагналт тавдугаар байрт орсон амжилтаар ДАШТ-ээ өндөрлүүлсэн.

Киргизийн багийн ахлах дасгалжуулагч Байгазы Кенжебаев барилдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгч, алдарт тамирчдаа яагаад ялагдсан талаар тайлбар хийлээ. Тэрээр “Айсулуу Токио олимпын дараа дөнгөж формдоо орж байгаа. Спортод ийм зүйл байдаг. Он гарснаас хойш тэр формдоо орох гэж оролдсоор л байна. Дасгалжуулагч бид түүнийг сайн ойлгож байгаа. Сайн формоо удаан хадгалах үнэхээр хэцүү. Манай хоёр бүсгүй одоо л формдоо орох гэж байна. Энэ жил Айсулууг тэмцээнд оруулах эсэхээ ярилцаж байж шийднэ. ДАШТ бол жилээ дүгнэдэг тэмцээн тул миний хувьд ирэх жилээс л барилдуулах бодолтой байгаа. Мээрим Жуманазарова жиндээ орсон, асуудалгүй. Түүнд их найдаж байна” гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top