Чөлөөт ДАШТ: Эмэгтэй 55, 62 кг-ын жингийн медальтнууд

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм.

Өчигдөр эмэгтэй 4 жингийн урьдчилсан барилдаанууд болсон. Аваргын төлөө хоёр япон, хоёр монгол тамирчин шалгараад байгаа.

Эмэгтэй 55 кг-д олимпын аварга Маю Мукаида Украины Александра Хоменецийг ялж түрүүлсэн бол 62 кг-д Японы Нонока Озаки АНУ-ын Кайла Мираклыг ялж тэргүүллээ. Озаки хагас шигшээд Киргизийн Айсула Тыныбековаг ялсан. Дэлхийн аварга Тыныбекова хүрэл медалийн төлөө барилдаанд Украины Илона Прокопевнюкад ялагдаад ганзага хоосон нутаг буцлаа.

Эмэгтэй

55 кг

1. Маю Мүкаида (Япон)

2. Александра Хоменец (Украин)

3. Менгию Хи (Хятад)

3. Клара Гонсалес (Канад)

62 кг

1. Нонока Озаки (Япон)

2. Кайла Миракл (АНУ)

3. Илона Прокопевнюк (Украин)

3. Ксяоджуан Луо (Хятад)

Өнөөдөр болох медалийн төлөөх барилдаанууд:

50 кг. Юи Сүсаки (Япон) – Д.Отгонжаргал (Монгол)

53 кг. Доминик Периш (АНУ) – Б.Хулан (Монгол)

65 кг. Мива Морикава (Япон) – Джиа Лонг (Хятад)

76 кг. Ясмин Адар (Турк) – Самар Хамза (Египет)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top