Энэтхэгийн БХЯ-ны сайд Монголд айлчилна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Энэтхэгийн БХЯ-ны сайд Раджнатх Сингх энэ сарын 5-9-нд Монгол, Японд айлчилна гэж мэдэгдлээ. Сингх твиттер хуудсандаа “Монгол, Японд зочилж, холбоотон, түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх боломжийг тэсэн ядан хүлээж байна” гэж жиргэсэн байлаа.

Раджнатх Сингхийн Монголд хийх айлчлал 7-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд Энэтхэгийн БХЯ-ны сайдын Монголд хийж байгаа анхны айлчлал гэдгээрээ онцлогтой. Тэрээр манай БХЯ-ны сайд Г.Сайханбаяртай хэлэлцээр хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхана.

Энэтхэгийн БХЯ-ны мэдээнд “Энэтхэг, Монгол улсууд стратегийн түншүүд. Батлан хамгаалах салбар бол харилцааны гол салбарын нэг. Бид харилцаа, хамтын ажиллагаагаа удам гүнзгийрүүлэх шинэ боломж, саналыг судлан үзнэ. Мөн Хоёр сайд бүс нутаг, дэлхий дахинд болж байгаа үйл явдлын талаар санал солилцоно” гэж дурдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top