КОВИД-19 | Сүүлийн 24 цагт 347 шинэ тохиолдол бүртгэгдлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 26

Сүүлийн 24 цагийн дотор Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын 347 тохиолдол шинээр бүртгэгджээ. Эдгээрийн 174 нь нийслэлд бүртгэгдсэн байна. Харин орон нутгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн дотор хамгийн өндөр нь буюу 77 тохиолдол Өмнөговь аймагт, 24 нь Дорноговь аймагт, 24 нь Баян-Өлгий, 21 Увс аймагт тус тус бүртгэгдсэн байна. 

Коронавируст халдварын Омикрон хувилбарын шинэ тохиолдлууд бүртгэгдэж байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-өөс хувийн ариун цэврээ сахиж, маск зүүхийг онцгойлон анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top