Уиггинсийн дабл-дабл Голден Стэйтийг ялалтад хүргэлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 14


Дөнгөж сая В Сан-Франциско хотын Чейз Центр цэнгэлдэхэд НБА лигийн финалын цувралын тав дахь тоглолт боллоо.

Голден Стэйт Уорриорз баг талбай дээрээ Бостон Селтикс-ийг ялж, цувралыг тэргүүлж эхэллээ. Тус багийн Эндрю Уиггинс 26 оноо, 13 самбараар багийнхаа ялалтад хамгийн том тус хүргэжээ.

Дараагийн тоглолт 17-ны Баасан гарагт болно.

НБА

Финалын 5 дахь тоглолт

Голден Стэйт – Бостон 104:94 (27:16, 24:23, 24:35, 29:20)

Chase Center

Голден Стэйт: Уиггинс (26 + 13 сам), Томпсон (21), Карри (16 + 8 дам), Грин (8 + 8 сам + 7 дам), Портер (2) – гараа; Пэйтон II (15), Пул (14), Луни (2), Игудала (0), Куминга (0), Ли (0), Муди (0), Бьелица (0), Тоскано-Андерсон (0).

Бостон: Тейтум (27 + 10 сам), Смарт (20), Браун (18 + 9 сам), Р.Уильямс (10 + 8 сам), Хорфорд (9 + 9 сам) – гараа; Несмит (3), Г. Уильямс (3), Корнет (3), Уайт (1), Морган (0), Стаускас (0), Притчард (0), Хаузер (0).

Цувралд Голден Стейт 3-2 тэргүүлж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top