НБА: Бостон Селтикс цувралыг тэргүүлж эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

Өнөөдөр өглөө Бостонд НБА лигийн финалын цувралын 3 дахь тоглолт болж, Бостон Селтикс баг Голден Стэйт Уорриорз-ийг 116-100 харьцаатай яллаа. Бостоны Жейлен Браун 27 оноо, 9 самбараар ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Дараагийн тоглолт энэ сарын 11-нд Бостонд болно.

НБА

Финал, 3 дахь тоглолт

Бостон – Голден Стэйт 116:100 (33:22, 35:34, 25:33, 23:11)

TD Garden

Бостон: Браун (27 + 9 сам), Тейтум (26 + 9 дам), Смарт (24 + 7 сам), Хорфорд (11 + 8 сам + 6 дам), Р.Уильямс (8 + 10 сам + 4 блок-шот) – гараа; Г.Уильямс (10), Уайт (7), Притчард (3), Несмит (0), Морган (0), Фиттс (0), Стаускас (0), Хаузер (0).

Голден Стэйт: Карри (31), Томпсон (25), Уиггинс (18 + 7 сам), Луни (6 + 7 сам), Грин (2) – гараа; Пул (10), Портер (6), Пэйтон II (2), Игудала (0), Куминга (0), Ли (0), Муди (0), Бьелица (0), Тоскано-Андерсон (0).

Бостон цувралыг 2-1 тэргүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top