Азийн Цом: Өнөөдөр "Талын хөх чононууд" Палестинтай тоглоно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

Азийн хөлбөмбөгийн холбооны Азийн Цомын эрхийн төлөө В хэсгийн тоглолтууд энэ сарын 08-14-нд Улаанбаатар хотод явагдана.

Манай шигшээ баг өнөөдөр 17.00 цагаас Палестины шигшээ багтай тоглоно.

Монгол Улсын шигшээ баг эх орондоо хийсэн сүүлийн 10 тоглолтынхоо тавд нь ялалт байгуулж, нэг тэнцээ авсан бол дөрвөн тоглолтын үр дүн эсрэг талд шийдэгджээ. Хожигдсон дөрвөн тоглолт хоёроос дээш гоолын зөрүүтэй байсангүй. Үүнтэй холбоотойгоор гоолын зөрүү харвал манай баг дээрх 10 тоглолтод 19 гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд шигтгэж, найман гоол алджээ гэж Монголын хөл бөмбөгийн холбооноос мэдээлсэн.

Палестины багтай манай шигшээ өмнө нь таарч байгаагүй.

Монголын шигшээ багаас өнөөдрийн тоглолтод оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа.

Монголын шигшээ баг

-Албаны хүмүүс:

Ахлах дасгалжуулагч: Ичиро Оцүка

Туслах дасгалжуулагч: Алан Жиллетт

Туслах дасгалжуулагч: З.Баттулга

Хаалгачийн дасгалжуулагч: Ю.Сайнхүү

Багийн менежер: Б.Бадруул

Багийн эмч: Г.Мөнхзул

Багийн терапест: З.Эрдэнэбилэг

Хаалгач:

Э.Мөнх-Эрдэнэ /Атлетик 220/

А.Сайханчулуун /Улаанбаатар/

Б.Ариунболд /Хаан Хүнс-Эрчим/

Хамгаалагч:

Г.Бат-Оргил /Улаанбаатар/

П.Баярцэнгэл /Төв Буганууд/

Г.Билгүүн /Хаан Хүнс-Эрчим/

Х.Тайванхүү /Улаанбаатар Сити/

О.Оюунбаатар /Улаанбаатар Сити/

Ц.Төмөр-Очир /Дэрэн/

Т.Дөлгөөн /Дэрэн/

Ж.Цогт-Очир /Улаанбаатар/

О.Даваадэлгэр /Дэрэн/

О.Мөнх-Оргил /Дэрэн/

Хагас Хамгаалагч:

М.Төгөлдөр /СП Фалконс/

А.Нармандах /СП Фалконс/

Х.Цэнд-Аюуш /Төв Буганууд/

О.Оюунболд /СП Фалконс/

Б.Батмөнх /Дэрэн/

П.Ууганбаяр /Улаанбаатар/

Г.Ганбаяр /Комарно ФК/

Довтлогч:

Б.Балжинням /Улаанбаатар/

Б.Намсрай /Улаанбаатар Сити/

Н.Наранболд /Төв Буганууд/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top