NBA: Голден Стэйт талбай дээрээ ялагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

Өнөөдөр өглөө Сан-Францискод НБА лигийн финалын цувралын эхний тоглолт явагдлаа. Голден Стэйт Уорриорз баг Бостон Селтикс-ийг илт тэргүүлэн ялж явснаа тоглолтын сүүлд бариулж, 108:120 ялагдлаа. Сүүлийн үед тэд дөнгөж 16 оноо авчээ.

Бостон багаас Доминиканы тоглогч Эл Хорфорд 26 оноо авч, багаа тэргүүлжээ.

Дараагийн тоглолт энэ сарын 6-нд Сан-Францискод болно.

Голден Стэйт – Бостон 108:120 (32:28, 22:28, 38:24, 16:40)

Chase Center

Голден Стэйт: Карри (34), Уиггинс (20), Томпсон (15), Грин (4 + 11 сам), Луни (4 + 9 сам) – гараа; Портер (12), Пул (9), Игудала (7), Бьелица (3), Куминга (0), Ли (0), Муди (0), Тоскано-Андерсон (0).

Бостон: Хорфорд (26), Браун (24 + 7 сам), Смарт (18), Тейтум (12 + 13 дам), Р.Уильямс (8 + 4 блок-шот) – гараа; Уайт (21), Притчард (8), Тайс (3), Г.Уильямс (0), Морган (0), Корнет (0), Фиттс (0), Стаускас (0), Хаузер (0).

Бостон цувралд 1-0 тэргүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top