Леброн Жеймс албан ёсоор ТЭРБУМТАН боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

Лос-Анжелес багийн тоглогч Леброн Жеймс тэрбумтан боллоо гэж Forbes сэтгүүл мэдээллээ.
 

Леброн 2021 онд 121,2 сая ам.долларын ашиг олсноор нийт хөрөнгө нь 1 тэрбум ам.долларт хүрчээ. Тэрээр зодог тайлаагүй байхдаа тэрбумтан болсон анхны сагсан бөмбөгч болж байгаа юм. Алдарт Майкл Жордан зодог тайлснаасаа 11 жилийн дараа л тэрбумтан болж байлаа.

Леброн Жеймс олимпын хошой аварга (2008, 2012), НБА-гийн 4 удаагийн аварга (2012, 2013, 2016, 2020), 2004 оны олимп, 2006 оны ДАШТ-ий хүрэл медальт. 2003 онд мэргэжлийн лигт орсноосоо хойш 370 сая ам.долларын цалин, шагнал авсан бол зар сурталчилгаа, ивээн тэтгэгчдийн гэрээнээс 700 сая долларын орлого олсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ss(98.204.176.20) 2022 оны 06 сарын 03

Miami Heatd bhdaa 5 turuulsen bizdee

0  |  0
Top