Чарльз Баркли НБА-гийн аварга болох багийг нэрлэлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

Сагсан бөмбөгийн НБА лигийн домог, TNT телевизийн шинжээч Чарльз Баркли энэ жил лигийн аваргаар ямар баг тодрох талаар бодлоо хуваалцлаа.

Баркли “Даллас Маверикс баг Голден Стейтыг ялж чадахгүй гэдгийг би мэдэж байсан. Яагаад Далласыг дэмжиж байсан бэ гэхээр би Голден Стэйтийн фэнүүдийг үзэн яддаг. Тэд Оклендэд байхад хөгжөөн дэмжигчид нь сайхан хүмүүс байсан. Харин одоо Сан-Францискогийн сүрэг тэнэг цугласан байна. Би Бостон Селтикс-ийг дэмжинэ. Тэд ялж чадна” гэж YouTube-ийн Dan Patrick Show сувгийн нэвтрүүлэгт орохдоо ярьсан байна.

Энэ жил лигийн финалд Голден Стэйт, Бостон Селтикс багууд шалгаран үлдээд байгаа. Эхний тоглолт Сан-Франциско хотод зургаадугаар сарын 3-ны 10.00 цагт эхлэх юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
W(66.181.161.112) 2022 оны 06 сарын 04

Boston

1  |  1
Nowsh(202.9.40.174) 2022 оны 06 сарын 04

Gsw ylan

1  |  0
Top