Зэсийн баяжмалын экспорт 25%-иар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

Манай улс энэ сарын 20-26-ны өдрүүдэд авто замаар 336 чингэлэг, төмөр замаар 225 чингэлэг зэсийн баяжмал экспортод гаргажээ. Ингэснээр оны эхнээс 586.7 мянган тонн  зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 25 хувийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 2,521.9 тонн катодын зэс экспортолжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 10, төмөр замаар 1,525 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,344.5 мянган тонныг экспортод гаргажээ.

Төв банк оны эхнээс тавдугаар сарын 26-ны байдлаар 5,691.9 кг алт худалдан авсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top