ӨНӨӨДӨР: Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт болно

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.05.27)


9:00 цагт МҮХАҮТ-д аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын “Хялбар дүүргэ” уулзалт болно.

9:00 цагт “Новотел” зочид буудалд “Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, уур, амьсгалын өөрчлөлт” хурал болно.

10:00 цагт СТӨ-нд “Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” болно.

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Бурхан багшийн их дүйчин өдрийг угтан Гандантэгчэнлин хийд олон нийтэд нээлттэй эрдэм шинжилгээний хурал болон хүүхэд багачуудад зориулсан өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлнэ.

11:40 цагт Төрийн ордоны баруун хаалганы дэргэд Эмээлт орчмын мах бэлтгэлтэй холбоотой онц ноцтой мэдээллүүдийг нийтэлсэн редакциас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг нэн яаралтай хуралдуулах шаардлага хүргүүлнэ. Утас: 99136259

14:30 цагт “Шангри-Ла” зочид буудалд Монголын бизнесийн зөвлөлөөс НҮБ болон түүний харьяа байгууллагуудтай хамтран “Хувьсан өөрчлөгдөж буй чиг хандлага: НҮБ-ын стратегийн түншлэлээр дамжуулан Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн үүрэг, оролцоо” уулзалт зохион байгуулна.

16:00 цагт “UB Palace”-т “ЦойлогсоZ” төсөл, “Лантуун Дохио” ТББ хамтран салбар салбарын 1000 гаруй залуусыг оролцуулсан “Update хийх өдөр” үйл ажиллагаа зохион байгуулна. Утас: 99540401

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top