ӨНӨӨДӨР: “Монгол уран бичлэгийн үзэсгэлэн-2022” болно

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 06

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.05.06)


9:00 цагт Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах сайн үйлсийн төсөлд нэгдэхээр ирсэн БНСУ-ын алдарт зураач И Юн Жон болон тус улсын дэлгэцийн урлагийн од Анупам Трипапти нар “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийнэ.

10:00 цагт МУБИС-ийн I байранд “Монгол уран бичлэгийн үзэсгэлэн-2022” болно.

10:00 цагт Биеийн тамир, спортын улсын хороонд “Энхийн гүйлт-2022” буухиа гүйлтийн хэвлэлийн хурал болно. Утас: 99061978, 88019574, 99179013

10:00 цагт МҮХАҮТ-д “Европын холбоонд бүртгүүлсэн Монголын анхны газар зүйн заалтын туршлагаас” уулзалт болно.

11:00 цагт  “Үндэсний мэдээллийн төв”-д “VIP авто мото клуб”-ээс “Авто мото фестиваль”-ийн талаар мэдээлнэ.

11:00 цагт Баянгол дүүргийн 96 дугаар сургуульд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цэрэг татлагын ажлын явцтай танилцана.

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд эсперанто хэлний хөгжилд Монгол Улсын төрийн байгууллагууд саад учруулж  байгаа талаар Дэлхийн хүүхдийн болон ахмадын академиас мэдээлнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  “ХАС Монгол хөдөлгөөн”-өөс -Дорноговь аймгийн Мандах сумын нөхцөл байдал, вьетнам авто засварын газрууд, махны үнийн өсөлтийн талаар хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт “Мишээл Экспо” төвд “Barilga expo 2022”-ын хүрээнд “Шинэ орон сууц, хаус дизайн” салбар үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 91000222, 91000200

12:00 цагт С.Зориг агсны хөшөөний дэргэд нийслэлийн АН-аас "Монголоо Беларусь Болгохгүй!" цуглаан зохион байгуулах талаар мэдээлнэ.

16:00 цагт “Барс Моторс” компанийн байранд Монголын цахилгаан машин угсрах анхны үйлдвэрийн нээлт болно. Утас: 99115308

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top