БНСУ-д ажиллаж буй монгол залуучууд жагсаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

Үнийн өсөлтийг эсэргүүцэж, Монгол Улсын Засгийн газрыг ажлаа хийхийг шаардсан залуучуудын жагсаал өнөөдөр /2022.04.08/ хоёр дахь өдрөө Төв талбайд үргэлжилж байна.

Тэгвэл БНСУ-д ажиллаж амьдарч буй иргэд “Бид эх орондоо ажиллаж, амьдармаар байна” уриатай тайван жагсаал хийж байна.

Эдгээр иргэд БНСУ-ын нийслэл Сөүл хотын хоёр цэгт жагсаж байгаа ба тэд “Бид Монголоосоо зугтаагүй. Амьдралаа авч явах боломж нь бүрдвэл эх орондоо ажиллаж, амьдармаар байна. Энд байгаа залуучууд байвал ирж, бидэнтэй нэгдээрэй. Залуусын зохион байгуулж байгаа жагсаалд хэдий хол ч гэсэн нэгдэж, хувь нэмрээ оруулах хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлжээ.

Дашрамд дурдахад, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалд хөдөө орон нутагт амьдардаг иргэд мөн нэгдэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгуудын төв талбайд иргэд цуглаж, үзэл бодлоо илэрхийлээд байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха (202.126.88.190) 2022 оны 04 сарын 08

Гөлөгнүүд царайлсан хөгийн хөлсний амьсгаанууд

0  |  0
Top