Герман дахь фермерүүдийн жагсаал ЮУНД ХҮРГЭХ вэ?

2024 оны 01 сарын 11

Германд олон мянган фермерийн тракторууд хотуудыг хөдөлгөөнгүй болгож байна. Фермерүүд долоо хоногийн эсэргүүцлийн арга хэмжээгээ эхэлсэн билээ. Тэд тариаланчдад олгох хөнгөлөлтийг цуцлах Засгийн газрын төлөвлөгөөнүүдийг эсэргүүцэн жагсаж байгаа юм. Орон нутгийн цагдаагийн газрын мэдээллээр ХБНГУ-ын баруун өмнөд хэсэгт фермерүүдийн эсэргүүцлийн 300 гаруй арга хэмжээ болж байгаа аж. Эсэргүүцлийн арга хэмжээнүүдэд 25 мянга орчим автомашин оролцож байгаа юм. Жагсаалаар орон даяар авто замуудын бүтэн эгнээг хааж, Германы замууд дээрх олон мянган трактороос болж тээврийн хэрэгслийн хөдөлгөөн тасалдаж байна.

Түүнчлэн цагдаа, түргэн тусламжийн ажилд саад учруулах тохиолдол ч  гарч байгаа аж. Тариаланчид нийтдээ дээрхтэй төстэй 100 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр Герман дахь эсэргүүцлийн жагсаал нь эдийн засгийн хямралын үед Засгийн газрын нэр хүндийг унагаж байна.

Фермерүүд тракторуудаа Бранденбургийн хаалга руу хүрэх нийслэлийн төв зам руу аваачжээ. Тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр Германы баруун өмнөд хэсэгт тариаланчдын 320 гаруй эсэргүүцлийн жагсаал болж, 25 мянга орчим тээврийн хэрэгсэл оролцож байна. Үүний улмаас үе үе замын хөдөлгөөн тасалдаж байгаа аж. Германы янз бүрийн хэсэгт хэд хэдэн хурдны замын уулзвар хаагдсан байна. Фермерүүд зарим мужид хэд хэдэн авто замын хэсгийг тээврийн хэрэгслээрээ хаажээ.

“Focus Online” порталын мэдээлснээр тус улсын баруун хэсэгт авто машинуудын 20 орчим км урттай гинжин цуваа үүссэн байсан бөгөөд хурдны зам бүрэн хаагдсан хэвээр байна.

Цагдаа нар хотуудын гадна өөр өөр чиглэлээс нийслэл рүү явж буй 5500 орчим тракторыг дагалдан явж байгаа гэж мэдэгджээ. Хууль сахиулах байгууллагын мэдээлснээр хотын төвд болсон жагсаалд 8000 орчим хүн цугларчээ.

Сэтгүүлчдийн бичсэнээр тариаланчдын ажил хаялтын үр дагавар нь зөвхөн ачаалал ихтэй цагт түгжрэлд орсон ажилчдад төдийгүй хүн амын бусад хэсэгт нөлөөлсөн байна. Оюутнууд автобусанд гацаж, сургуульдаа хүрч чадахгүй, өвчтэй хүмүүс, эмнэлгийн ажилтнууд эмнэлгүүдэд хүрч чадахгүй болоход хүрч байна. Үүнээс гадна Бремен хотод тракторууд ажиллагаа явуулахаар явж байсан эргүүлийн машиныг хаасан гэж орон нутгийн хууль сахиулах байгууллага мэдэгдэв.

Эмден хотод фермерүүдийн эсэргүүцлийн улмаас Фольксваген автомашины үйлдвэр үйлдвэрлэлээ зогсооход хүрчээ. Жагсагчид үйлдвэрийн орох хаалгыг хаасан тул ажилчид орж чадаагүй аж. Жагсагчдын “Тариачид үхвэл улс мөхнө”, “Германд шинэ сонгууль хэрэгтэй байна” зэрэг олон уран яруу лоозон бүхий тракторын зургууд цахимд нийтлэгджээ.

Нэгдүгээр сарын 5-нд Германы Тариаланчдын холбооноос “Энэ сарын 8-12-ны хооронд орон даяар хөдөө аж ахуй, тээврийн салбарынхан хамтарсан жагсаал зохион байгуулна” гэж мэдэгдсэн юм. Тариаланчид, тээврийн салбар, тээвэр зуучид, ачааны машины жолооч нар энэ сарын 8-наас эхлэн Холбооны Засгийн газрын төсвийн төлөвлөгөөнд сэтгэл дундуур байгаагаа бүх Германыг хамарсан жагсаал цуглаанаар илэрхийлж эхэлсэн. Тэд тариаланчид болон дунд оврын тээврийн хэрэгслүүдийн компаниудын өрсөлдөх чадвар, оршин тогтнолд аюул учруулах оролдлого гарч байна гэдгийг хүн ам, улс төрчдөд сэрэмжлүүлэх зорилгоор 100 гаруй арга хэмжээ зохион байгуулна гэж мэдэгдэв.

Тэд “Бидний байр суурь өөрчлөгдөхгүй хэвээр үлдэх болно” гэжээ. Тус салбарын цаашдын оршин тогтнох чадвар, дотоодын хүнсний үйлдвэрлэл эрэлттэй хэвээр байна уу гэсэн асуудлыг бас ярьж буй.

Судлаачдын дүгнэснээр Германы тариаланчдын дургүйцэл нь үндэслэлтэй юм. Украинд үзүүлэх тусламж гэх мэт бусад зардлуудыг илүүд үзэж буй Германы улс төрийнхөн эдийн засгийн хүндрэлд хүргэж байгаа аж. ХБНГУ-д улсын төсөв хараахан батлагдаагүй байгаа бөгөөд хөдөө аж ахуйн ажилчдын тэтгэмжийг бууруулах замаар нөхцөл байдлаас гарахыг оролдож байна гэж судлаачид үзжээ. Хэрвээ ингэвэл хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх бөгөөд энэ нь Германы хүн амын сайн сайхан байдалд нөлөөлнө гэв.

Зарим шинжээчийн үзэж байгаагаар Европын эдийн засгийн зүтгүүр гэгдэж байсан Герман улс Оросын эсрэг хориг арга хэмжээ авснаас үүдэлтэй эдийн засгийн хямралын улмаас эсэргүүцлийн хөдөлгөөнд гацсан байна. Герман бол Европын Холбооны хандивлагч, тэргүүлэгч орон учраас тус улс дахь хямрал ЕХ-ны бусад орнуудад “тархах” магадлалтай аж.

Мөн сүүлийн үеийн санал асуулгаас харахад германчуудын гуравны хоёр нь Засгийн газрын тэргүүнийг өөрчлөхийг дэмжсэн байна. Одоогийн канцлерын ч улс төрийн карьерын “эцсийн мөч” болж магадгүй гэнэ. Германы төсөв өмнөх түвшиндээ хүрэхэд хангалттай хөрөнгө байхгүй тул Берлин тариаланчдын ажил хаях шалтгааныг арилгах боломжгүй аж. Германы тариаланчдад үзүүлэх дэмжлэгийг бууруулах арга хэмжээ нь эцэстээ жижиг, дунд үйлдвэрүүдийг дампууралд хүргэнэ гэж үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.86.115) 2024 оны 01 сарын 12

Дайн дэмжээд байгааг иргэд нуруун дээр нь ачаа ирж байгааг хэлэх нь зөв харин нь их тэвчээртэй байж байгаад жагсаж ....

0  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2024 оны 01 сарын 12

ANU iig dagsan Hyalgansan amidardag Evropiin byachuuul haa saigyi dain uduuj ashag hyrtedeg lalaruud Ukeranii tuluu gej yhel aldaj uursudsiin ediin zasagaa syiryylj bna daa.ANU iin zevsegiin negel kompan Ukeran na Oros 2 iig alaltsuulj ashag olood.Ukeraniin daldagnuur erunhiilugh pashis tuud syirevee.Huurhii.

1  |  0
жозеф борелл(202.179.24.176) 2024 оны 01 сарын 12

манай европын цэцэрлэгт хүрээлэнд малчин тариаачин хэрэгүй ээ хэ хэээ

2  |  1
Top