Далай лам монгол мөргөлчдөд ном айлдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

Дээрхийн гэгээнтэн Далай лам энэ сарын 25-нд Энэтхэгийн Дхарамсалад ирсэн монгол мөргөлчдөд тусгайлан ном айлдсан байна.

Далай лам “Монгол, түвд ард түмэн эртний түүхэн холбоотой. Ялангуяа XIII Далай лам Монголтой их ойрхон хүн байсан, Монголд очоод айрагт их дуртай болсон хүн. Гуравдугаар Далай лам Сонам Жамц Монголд очсоноор манай хоёр ард түмний харилцаа гүнзгийрсэн. Далай лам гэдэг нэр ч Монголтой холбоотой. Би ч гэсэн монгол багштай байсан” гэж ярьжээ.

Монголоос 52 мөргөлчин тав хоногийн хугацаатай мөргөл үйлдэж байгаа бөгөөд нийгмийн зүтгэлтэн, зохиолч, хуучин төрийн албан хаагч зэрэг нийгмийн олон дахрагын хүмүүс багтжээ. Тэд Буддын шашны үндсэн зарчимтай танилцахаас гадна Гьюто, Нечунг хийдэд зочилж, Түвдийн номын сан, архив, музейтэй танилцах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top