АРХАНГАЙ: 2030 он гэхэд 20 сая мод тарихаар төлөвлөжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Архангай аймагт 20 сая мод тарьж, ургуулахаар төлөвлөжээ.

Тодруулбал, Аймгийн 15 сум тус бүр нэг сая мод тарих ба уул уурхай, ойн нөөц ашигладаг байгууллага, аж ахуйн нэгжүүд үлдэх таван саяыг нь тарьж, ургуулах аж. 65 га мод үржүүлгийн талбайн хэмжээг ирэх хоёр жилд 600 га-д хүргэхээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн талаар аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв.

Хууль бус мод бэлтгэл, ойн хортон шавж, цаг уурын өөрчлөлт зэргийн улмаас сүүлийн 10 жилд 25 мянган га ойн нөөц бүрэн устсан гэсэн судалгаа гарсан. Иймээс ойн санг нэмэгдүүлэх чиглэлээр цогц ажил хийхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top