Эрээн, Замын-Үүдийн боомтын үйл ажиллагаа хэвийн байдалд шилжсэн гэв

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

Зам, тээврийн хөгжлийн яам болон Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагууд хамтран долоо хоногт хоёр удаа хилийн боомтуудын нөхцөл байдлын талаар танилцуулдаг. Энэ хүрээнд өнөөдөр /2022.01.21/ ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга "Эрээн-Замын-Үүдийн авто замын боомт нээгдээд 10 хонож байна. Энэ хугацаанд 418 тээврийн хэрэгслээр 549 чингэлэгт ачааг улсын хилээр нэвтрүүлсэн. Боомтын үйл ажиллагаа хэвийн байдалдаа орж байна" гэх мэдээллийг өглөө.

Тэгвэл Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Шадар сайд албан байгууллагууд руу хандаж хэд хэдэн чиглэл гаргасан. Тухайлбал Шадар сайд өргөн царгиар ачаа бараа татан авах хүсэлт тавьсан. Мөн нарийн царгиар хүнсний ногоо зэргийг татан авах боломжуудыг хоёр талдаа судлаад явж байна. Нэг зүйлийг онцлоход урд хил гурван сар хаагдлаа. Тэг цэгээс гурван км газар тээвэрлэлт хийхдээ үнэ шингээсэн зүйл байхгүй. Чингэлгийн тоог нэмэх саналыг тавьсан. Жолоочийг маш хатуу тусгаарлаж байгаа. Ингэж байж тээвэрлэлтээ зогсоохгүй үргэлжлүүлэх болно" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top