Нигерт аравдугаар сард авсан сорьцод “Омикрон” илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Засгийн газар коронавирусний “Омикрон” хувилбар илэрсэн тухай зарлахаас өмнө Нигерт энэ оны аравдугаар сард авсан сорьцод илэрсэн байна.

Нигерийн өвчний хяналтын төвийн мэдээлснээр, сорьцыг аравдугаар сард Нигерт ирсэн аялагчдаас авчээ.

Лхагва гарагт тус төв Өмнөд Африкаас өнгөрсөн долоо хоногт ирсэн гурван хүнээс “Омикрон” мөн илэрчээ. Өвчтөнүүдийг тусгаарласан бөгөөд хавьтлуудыг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Өмнөд Африкийн лаборатори арваннэгдүгээр 23-нд мөн сарын 14-16-нд авсан шинжилгээний сорьцод “Омикрон” хувилбар илрүүлжээ. Тус улсын эрүүл мэндийн яам арвуннэгдүгээр сарын 25-нд коронавирусний шинэ омог илэрсэн тухай зарласан билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүүлийн мэдээллээр, “Омикрон” омог дэлхийн 23 улсад бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top