Хүүхдүүд “Squid Game”-ийг дуурайн тоглож буйг анхааруулжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 21

Зургаан настай хүүхдүүд “Netflix” стриминг үйлчилгээгээр гарч буй Өмнөд Солонгосын “Squid Game” триллер цувралыг дуурайн тоглож байна гэж Их Британийн багш нар анхааруулжээ.

Тиймээс эцэг, эхчүүдэд хандан хүүхдүүддээ янз бүрийн хүчирхийлэл гардаг энэхүү цувралыг үзүүлэхгүй байхыг зөвлөсөн байна. Учир нь дэлхийг байлдан дагуулж буй цуврал гарснаас хойш бага сургуулиудад хүчирхийллийн давлагаа үүсгээд байна гэж багш нар сэрэмжлүүлжээ. Тус цувралын дүрүүд хэд хэдэн үе шаттай тоглоом тоглох ба хожигдсон нь үхдэг дүрэмтэй.

Линколн дахь Сэр Фрэнсис Хиллийн нэрэмжит сургуулийн багш Гарет Николсын хэлснээр, зургаан настай сурагчид нь энэхүү цувралын талаар ярилцаж, зарим үйлдлийг нь дуурайн тоглож байжээ.

Дэлхийн 90 гаруй оронд гарч буй тус цувралыг 16-аас дээш насныхан үзэхэд зориулсан гэж шинжээчид дүгнэж байна.

Бельгийн сурагчид мөн тус цувралд гардаг үйл явдлыг даган дуурайж, хожигдсон нэгнийгээ зодож байгаа тухай Бельгийн бага сургууль олон нийтийн сүлжээгээр дамжуулан сэрэмжлүүлсэн байна. “Insider” хэвлэлд мэдээлснээр, нэгэн ээж “Squid Game” цувралаас болж хүүхдүүдтэйгээ дуртай тоглоомыг нь тоглохоос айдаг болсон тухай ярьжээ. Тус цувралын дүрүүд хүүхдийн тоглоомын талбайтай төстэй орчинд өрсөлддөг гэж тус хэвлэл онцолжээ.

Үүнтэй зэрэгцэн Испанийн Мадрид хотын эрх баригчид эцэг, эхчүүдэд хандан тус цувралыг хүүхдүүддээ үзүүлэхгүй байхыг уриалсан тухай “Europa Press” хэвлэл мэдээлсэн байна.

Youtube сувагт тус цувралын дүрс бичлэгүүд байршиж, цувралын үйл явдлууд дээр суурилсан видео тоглоомууд гарчээ. Хэдийгээр “Squid Game” цуврал насанд хүрэгчдэд зориулсан ч хүүхэд, өсвөр настнууд тус киног мэдэж буй нь сэтгэл түгшээж байна гэж АНУ-ын Телевиз, хэвлэлийн асуудал хариуцсан эцэг эхийн зөвлөлийн төлөөлөгч Мелисса Хэнсон ярьжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.73.76) 2021 оны 11 сарын 15

*** the chinoys

0  |  1
Top