В.Путин "Dota 2"-ын дэлхийн аваргууддаа баяр хүргэлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19

Энэ сарын 7-17-нд Румыний нийслэл Бухарест хотод Dota 2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, өндөрлөлөө.

Тэмцээний финалд ОХУ-ын Team Spirit баг Хятадын PSG.LGD багийг 3:2 ялж, тус тэмцээний анхны аварга орос баг боллоо.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин багт баярыг хүргэж мэндчилгээ илгээсэн байна.
 

Мэндчилгээнд,

“Хүндэт анд нөхдөө! Та бүхнийг Dota 2-ын дэлхийн аварга шалгаруулах The International 2021 тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэж байна. Сайн байна. Финал хүртэл та нар удирдагч хүний хурц чадвар, эв нэгдлийг харуулсан. Сүүлийн шийдвэрлэх тоглолт үнэхээр ур чадвар, сэтгэл зүйн жинхэнэ шалгуур болсон билээ. Манай баг тэмцээндээ төвлөрч чадсанаар хамгийн шийдвэрлэх мөчид санаачилгыг гартаа авч, хүчтэй өрсөлдөгчөө ялж чадсан.

Та нар Оросын цахим тамирчид ямар ч өндөрлөгт хүрч чадахыг батлан харууллаа.

Та бүхэнд улам их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.
 

Ингээд Team Spirit багийн тухай хэдэн баримтыг танилцуулья.

Team Spirit баг 18.2 сая ам.долларын шагнал хүртсэн.

Зохион байгуулагчдын хувь, татвараа төлсний дараа багийн гишүүд тус бүр 150 сая рубльтэй үлдэнэ.

Тэд өмнө нь 2017 онд Galaxy Battles II: Emerging Worlds тэмцээнээс 60 мянган доллар авч байсан нь хамгийн өндөр шагнал нь байв.

Тэмцээн эхлэхэд бооцоо тавигчид тэднийг хамгийн сүүлийн байрт орно гэж байв.

Team Spirit багт Александр TORONTOTOKYO Хертек хэмээх тува залуу бий.

Тэмцээний өмнө Илья Yatoro Мулярчук үсээ хусаж, сэвлэгээ Dota 2”ын бурхан тэнгэрт өргөж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top